Багаж хэрэгслүүд (Tools)
Агент - лаг (agentic) workflow-уудыг илүү хүчирхэг болгох хэрэгслүүд
Багаж хэрэгслүүд (Tools) нь OpenAgentAGI доторх хүчирхэг бүрэлдэхүүн хэсгүүд бөгөөд workflow-уудыг гадаад сервисүүдтэй холбох, өгөгдөл боловсруулах, мөн тусгайлсан үйлдлүүд гүйцэтгэх боломжийг олгодог. Эдгээр нь төрөл бүрийн API болон сервисүүдэд хандах боломж нэмж, агент болон workflow-уудын чадамжийг өргөжүүлдэг.
Багаж хэрэгслүүд (Tools) гэж юу вэ?
Tool гэдэг нь тодорхой нэг функц гүйцэтгэх эсвэл гадаад сервисүүдтэй интеграц хийх зориулалттай тусгай бүрэлдэхүүн хэсэг юм. Tool-уудыг вэб хайлт хийх, өгөгдлийн сантай ажиллах, зураг боловсруулах, текст эсвэл зураг үүсгэх, мессежийн платформоор харилцах зэрэг олон төрлийн зорилгоор ашиглаж болно.
Workflow-д Tool ашиглах
OpenAgentAGI workflow дотор tool-уудыг ашиглах хоёр үндсэн арга бий:
Бие даасан блок хэлбэрээр: Тодорхой, шууд удирдлагатай байдлаар tool-ийн боломжийг ашиглах шаардлагатай үед canvas дээр тусдаа блок болгон нэмнэ. Ингэснээр тухайн tool хэзээ, хэрхэн дуудагдахыг нарийн хянах боломжтой.
Agent-ийн tool хэлбэрээр: Agent блок дотор “Add tools” дээр дарж, шаардлагатай параметрүүдийг тохируулан нэмнэ. Энэ тохиолдолд agent нь даалгаврын нөхцөл байдал, шаардлагаас хамааран аль tool-ийг ашиглахаа динамикаар сонгох боломжтой болно.
Tool-ийн тохиргоо
Tool бүр зөв ажиллахын тулд тодорхой тохиргоо шаарддаг. Түгээмэл тохиргоонд дараах зүйлс орно:
- API key: Олон tool нь API key ашиглан баталгаажуулалт шаарддаг
- Холболтын параметрүүд: Endpoint, өгөгдлийн сангийн таних тэмдэг гэх мэт
- Input формат: Tool-д дамжуулах өгөгдлийг хэрхэн бүтэцжүүлэх
- Output боловсруулах: Tool-оос ирсэн үр дүнг хэрхэн ашиглах, дамжуулах
Боломжит Tool-ууд
OpenAgentAGI нь дараах зэрэг олон төрлийн зориулалттай tool-уудын цуглуулгыг санал болгодог:
- AI ба хэлний боловсруулалт: OpenAI, ElevenLabs, орчуулгын сервисүүд
- Хайлт ба судалгаа: Google Search, Tavily, Exa, Perplexity
- Баримт бичиг боловсруулах: Google Docs, Google Sheets, Notion, Confluence
- Медиа боловсруулах: Vision, Image Generator
- Харилцаа холбоо: Slack, WhatsApp, Twilio SMS, Gmail
- Өгөгдөл хадгалах: Pinecone, Supabase, Airtable
- Хөгжүүлэлт: GitHub
Tool бүр өөрийн гэсэн дэлгэрэнгүй баримтжуулалтын хуудастай бөгөөд тохиргоо болон ашиглалтын нарийвчилсан зааврыг агуулдаг.
Tool-ийн гаралт (Outputs)
Tool-ууд нь ихэвчлэн дараагийн блокуудад дамжуулж боловсруулах боломжтой бүтэцтэй өгөгдөл буцаадаг. Гаралтын формат нь tool болон гүйцэтгэсэн үйлдлээс хамааран өөр өөр байдаг ч ерөнхийдөө дараах мэдээллийг агуулна:
- Үндсэн үр дүн эсвэл агуулга
- Үйлдлийн талаарх metadata
- Төлөв, статусын мэдээлэл
Тухайн tool-ийн яг ямар форматтай гаралт өгдөгийг ойлгохын тулд заавал тухайн tool-ийн тусгай баримтжуулалтыг харна уу.
YAML тохиргоо
Workflow-ийг YAML-аар нарийвчлан тохируулах синтакс болон жишээнүүдийг YAML Workflow Reference баримтжуулалтаас үзнэ үү. Үүнд дараах сэдвүүд багтана:
- Блок хоорондын reference синтакс: Блокуудын өгөгдлийг хэрхэн холбох, дамжуулах
- Tool-ийн тохиргоо: Tool-уудыг бие даасан блок болон agent дотор ашиглах
- Environment variable: API key болон нууц мэдээллийг аюулгүй удирдах
- Бүрэн жишээнүүд: Бодит workflow-ийн жишиг загвар, тохиргоонууд
Тодорхой tool-ийн параметр, нэмэлт тохиргооны талаар тухайн tool-ийн өөрийн баримтжуулалтын хуудсыг лавлана уу.